Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-01 15:50:03
Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бусадтай адил сурч хөгжих боломж олгох, асран халамжилж буй ээжүүдийг нь ажлын байртай болгох зорилго бүхий “Бизнес эрхлэгч ээжүүд” төсөл Увс аймагт хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдэнд зориулсан хөгжлийн төв нээх, ээжүүдийг нь ажлын байраар хангахад чиглэж байгаа аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сэтгэл гутралд орох, өөрийгөө голох зэргээр сэтгэл зүйн хувьд маш их мэдрэмтгий байдаг гэнэ. Иймд эдгээр хүүхдүүдийг нийгмээс тусгаарлахгүй байх, тэднийг бусдын адил сурч хөгжих, авъяас чадвараа нээх боломжийг нь бүрдүүлэх зорилгоор уг төслийн хүрээнд тодорхой ажлууд хийгдэх юм байна. Мөн гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асраад сууж байгаа ээжүүдийг ажилтай, орлоготой болгох аж.
Өнгөрсөн онд “Леад Монголиа” төсөлд хамрагдсан салбар салбарын шилдэг залуусын санаачлага дор нийгэм рүү чиглэсэн ажлууд Улаанбаатар хотноо төсөл хөтөлбөр хэлбэрээр хэрэгжиж байгаа бөгөөд 21 аймаг, тэр дотроо Увс аймагт нэг санааг хэрэгжүүлэхээр болсон нь энэ төсөл байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ