Хоёрдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-02-05 08:33:25
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

07.30 цагт МҮХАҮТ-д төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий "Business breakfast" уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно.

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд “Барилгад нарны эрчим хүч ашиглах нь” сургалт болно.

10.00 цагт Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд Эко-сургууль хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж гардуулах ёслол болно.

10.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Монголын цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс оффшор данс эзэмшиж байгаа намын гишүүдээрээ албан ёсны тайлбар хийлгэх шаардлагыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Утас:99191388, 95000207

11.30 цагт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Хоггүй Монгол” ТББ-аас “Гялгар уутны хэрэглээнээс татгалзъя” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.30 цагт Хангарди ордонд Нийслэлийн Засаг дарга харьяа агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна.

13.30 цагт Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс оффшор данс эзэмшиж байгаа намын гишүүдээрээ албан ёсны тайлбар хийлгэх шаардлагыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Утас:99191388, 95000207

15.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Засгийн газрын гишүүд Нийслэлийн удирдлагуудтай уулзана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МУИС-ийн багш, ажилтнууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Хуульчид УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд  хандах болсон талаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ