Нохой ямар хүмүүсийг илүү урдаг болохыг эрдэмтэд хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-05 19:11:44
МОСКВА. /РИА Новости/. Сэтгэл санаа нь тогтворгүй байгаа хүмүүсийг нохойнууд илүү хаздаг болохыг “Ливерпүүл”-ийн их сургуулийн эрдэмтэд олж илрүүлжээ. Судалгааны талаар “Journal of Epidemiology & Community Health” сэтгүүлд нийтэлсэн байна.

Нохойнууд ихэнх тохиолдолд танихгүй хүн болон сэтгэл санааны тогтворгүй байдалд байгаа хүнийг хаздаг нь судалгааны үр дүнгээс харагдсан бөгөөд мөн насны харилцан хамаарлаас шалтгаалан нохойны түрэмгий үйлдэл үзүүлэх магадлал нэмэгдсэн гэнэ.

Судалгаанд нийт 694 хүн оролцсон бөгөөд тэдний дөрөвний нэг буюу 172-т нь наад зах нь нэг удаа нохой халдаж байжээ. Түүнчлэн нохойнууд эрэгтэй хүн рүү дайсагнах магадлал 1,8 дахин их байсан бол гэртээ нохой тэжээдэг хүмүүс рүү дайсагнах магадлал 3,3 дахин их байсан аж.

Судалгааг Английн Чешир хотын оршин суугчдаас авсан байна. Сэтгэл зүйн байдалд нь дүн шинжилгээ хийхэд зориулсан анкетыг судалгаанд оролцогчид бөглөсөн ба урьд өмнө нь өөр лүү нь нохой дайрч байсан эсэхэд мэдээлэл өгсөн байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ