Трамп бие даан өрсөлдөж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-23 09:10:39

МОСКВА. /Sputnik/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид өөрт нь шударгаар хандахгүй бол бие даан өрсөлдөхөөс буцахгүй гэж тус намаас нэр дэвшихээр өрсөлдөгчдийг тэргүүлэгч Дональд Трамп мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн сунгаанаас Трампыг хасах талаар Бүгд найрамдах намын бусад өрсөлдөгч нэгдэхийг бодож үзсэн тухай тус улсын хэвлэлд мэдээлсэн юм.

2016 онд болох сонгуульд гурав дахь намаас нэр дэвшихээ үгүйсгэхгүй гэж Трамп 9 дүгээр сард мэдэгдэж байсан байна.

“Юу болохыг хүлээх болж байна. Байдал яаж эргэхийг харъя. Надад шударгаар хандах ёстой. Би энэ талаар өмнө нь хэлж байсан. Надтай шударга харьцвал зүгээр байна. Тэнцүү эрхтэй тоглолтын талбарыг би хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Сүүлийн үеийн санал асуулгууд, тухайлбал, 11 дүгээр сарын 20-ны санал асуулгаар Трамп тэргүүлж буй юм. 2016 оны 11 дүгээр сарын 8-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ