Бан Ги Мүн ОХУ-ын ажиллагааг сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-23 10:26:17

КУАЛА-ЛУМПУР. /TASS/. АНУ-тай хамтран өрнүүлсэн ОХУ-ын терроризмтой тэмцэх ажиллагаанд талархаж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн илэрхийлэв.

Терроризмыг устгахад ажиллагаанд АНУ-тай хамтран ажиллаж, голлох үүрэгтэй оролцож байгаад нь ОХУ-д талархаж байна гэж Бан Ги Мүн тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

Сирийн нийгэм болон аюулгүй байдал улам бүр доройтож байгаа нь терроризм газар авахын үндэс болж байгааг тэрбээр онцлов.

Мөн тэрбээр, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын санаачилга нь Сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулахад ихээхэн түлхэц болж байна гэж мэдэгдээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн бусад оронтой ОХУ энэ асуудалд хамтран ажиллаж, эв нэгдлийг харуулна гэдэгт найдаж байгаа илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ