Шинзо Абэ Орост айлчлах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-07 13:11:51
ТОКИО. /ТАСС/. Ирэх 5 дугаар сард Орос улсад албан ёсны айлчлал хийх бодолтой байгаа тухайгаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Токио хотод болсон “Хойд нутаг дэвсгэрийг эргүүлэн авах нийт үндэстний цуглаан” дээр мэдэгджээ.  

Тэрбээр хэлэхдээ “Боломж нөхцөл нь таарвал, ирэх 5 дугаар сард би Орост айлчлахаар төлөвлөж байна. Энэ үеэр болох дээд хэмжээний яриа хэлэлцээний үеэр энхийн гэрээ байгуулах асуудлыг сөхөх бодолтой байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөг хүртэл хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулаагүй байгаа явдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бид хоёр цэг тавина” гэжээ.
 
Түүнчлэн тэрбээр "хойд нутаг" хэмээн япончуудын нэрлэдэг Курилын арлууд дээр Оростой хамтран аж ахуйн үйл ажиллагаа явуулах төслүүдийг тодорхой болгох үйл явцыг хурдасгана гэдгээ мэдэгдсэн байна.
 
Э.Аянзаяа  
Холбоотой мэдээ