Гадаад дахь иргэд мөрийн хөтөлбөрт санал өгч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-23 12:15:58

МАН-аас иргэдийн дуу хоолойг сонсч, мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлээ тодорхойлох зорилгоор хэрэгжүүлж буй "Бид хамтдаа" аяныг цахим ертөнцөд эхлүүлсэн байна.

Ингэснээр гадаадад суугаа Монголчууд болон интернэт орчинд идэвхтэй иргэд  эх орныхоо хөгжил дэвшилд хэрэгтэй санал, санаачилга, өөрийн үзэл бодлоо http://nam.mn/c/1d холбоосоор дамжин орж илэрхийлэх боломжтой болж байгаа юм байна.

Өнгөрсөн зургадугаар сард тус намаас эхлүүлсэн "Бид хамтдаа" аян 21 аймаг, 250 гаруй суманд хүрчээ. МАН-ын дэргэдэх ТББ-ууд мөн бүсийн уулзлалтаа зохион байгуулж залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудад тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон, санал хүсэлтээ нэгтгэж байгаа аж.

Н.Туяа

Холбоотой мэдээ