Эрдэнэтийн хүүхдүүд Улаанбаатар хотод урлагийн тоглолт сонирхуулна

Орон нутагт | Орхон
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 14:31:22

Хүүхдийн Дуу бүжгийн Эрдэнэт чуулга энэ сарын 19 нд Улаанбаатар хотод 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр тайлан тоглолт хийнэ. Энэ нь Монгол Улсад Хүүхдийн байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж байгаа юм.

Орхон аймаг нь Монголд анх удаа Хүүхдийн чуулга байгуулсан бөгөөд өнгөрсөн хавар Эрдэнэтчүүдэд зориулсан томоохон тоглолт хийсэн. Харин энэ удаа ардын язгуур урлагийн чиглэлээр тоглолтоо зохион байгуулна гэж чуулганы найруулагч ,МУСТА Д.Отгонбаатар хэллээ. 
Мөн энэ сарын 17 нд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс Эрдэнэт хотод  хүүхдийн байгууллага байгуулагдсаны 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. 

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд