М.Горькийн сургуулийн шалгаруулалтад тэнцсэн залуус тодроод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2018-02-08 14:33:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцах боломж нээгдэж, монголын утга зохиолын шинэ үеийн төлөөллөөс элсэлт авах болсныг өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл тус сургуулийн ур чадварын шалгаруулалтад тэнцсэн залуусыг  Захирлуудын зөвлөлийн хурлаас хэлний түвшин тогтоох шалгалтад орох шийдвэр гаргасан байна. Эхний  шалгаруулалтад тэнцсэн  Б.Алтанхуяг, Б.Мөнх-Эрдэнэ, С.Начин, Х.Чойдогжамц, Э.Энхсаруул, Н.Энхмандах нар ирэх 3 дугаар сард Монгол дахь РЦНК буюу Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвд болох орос хэлний түвшин тогтоох шалгалтанд орохоор бэлтгэж байгааг Монголын орчуулагчдын холбооны Ерөнхийлөгч О.Чинбаяр мэдээллээ. Мөн орчуулагчаар суралцах багийн шалгаруулалтад Т.Аажингоо, П.Норвоо, Д.Оюунгэрэл, Э.Ундрал, Б.Хатантуул нар шалгарсан байна. Удахгүй тэднйиг тэтгэлэгт хамрагдах эсэх хариу ч ирнэ. Ийнхүү М.Горькийн сургуульд 24 жилийн дараа монгол залуус дахин суралцах болсонд талархууштай.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ