Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш орон нутгийг зорино

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-02-08 16:46:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш орон нутгийг зорино.

Тэрбээр маргааш Орхон аймагт ажиллах бол бямба гарагт Хөвсгөлд, ням гарагт Булган аймагт ажиллах юм. Ерөнхийлөгч Х.Баттулга тэдгээр аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, нийгэм-эдийн засаг, улс төр болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийж буй. Түүнчлэн иргэдийн санал хүсэлтийг сонсож яваа юм.
Б.Туул
Холбоотой мэдээ