Цэцэрлэгийн барилгын ажилтай танилцав

Орон нутагт | Орхон
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 14:41:21

Хичээлийн шинэ жил эхэлж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ түүнтэй холбоотой олон асуудал аймгийн удирдлагуудын өмнө тулгараад байна. Иймд ИТХ дарга зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Тухайлбал, Баянбулаг багт баригдаж буй 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажлыг шалгалаа. Улсын төсвийн нэг тэрбум 700 сая төгрөгөөр хийгдэж байгаа уг ажил бага зэрэг удааширч байгаа нь хэд, хэдэн шалтгаантай гэж гүйцэтгэгч байгууллагынхан хэллээ. Одоогийн байдлаар 650 сая төгрөгийн ажил хийгдээд байгаа ч төр мөнгөө цагт нь шийдээгүйн улмаас зарим үед барилгын ажил зогсоход хүрдэг гэнэ. Харин аймгийн ИТХ-ын дарга цэцэрлэг барьж буй “Хялганат Нуга” ХХК-ийг ажлын зохион байгуулалт муутай байна хэмээн шүүмжиллээ.  

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд