Хамгийн ихдээ 13 см зузаан цас тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-23 13:18:04

Дундговь аймгийн нийт нутагт цасан бүрхүүл тогтоод байна. Энэ сарын 16- наас өнөө өглөөг хүртэл 7 удаа цас орж, хамгийн ихдээ Хулд сумын  нутагт 13 см, бусад сумын нутгаар 5- 8 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Цас шуураагүй учраас одоохондоо хатуурч хунгарлаагүй байна. Агаарын температур шөнөдөө 14- 19, өдөртөө 4- 9 хэм хүйтэн байгаа бөгөөд энэ сарын 25- нд хүйтний эрч чангарч,шөнөдөө 20- 25, өдөртөө 9- 14 хэм болно. Сарын сүүлч болон ирэх сарын эхний өдөр цасан шуурга шуурах төлөвтэйг хэллээ.

Одоогоор аймгийн хойд зах, Төв аймагтай хиллэдэг хэсгээр цас ахиутай, ирэх сард мөн цас ахиу орохоор байгаа тул цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг УЦУОШ- ний газраас анхааруулж байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ