Ханх, Мондын хилийн боомт дөрөв хоног амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монголын уламжлалт сар шинийн баяртай холбогдуулан хоёр талын хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохирч Ханх, Мондын хилийн боомтыг дөрөв хоног амраахаар болжээ.
Тодруулбал 2018 оны хоёрдугаар сарын 15-18-ны хугацаанд “Ханх-Монд”-ын хилийн боомтыг амрааж хоёрдугаар сарын 19-ний өдрөөс хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэхээр болжээ. Сар шинийн баярыг угтан Хөвсгөл аймгийн иргэд ихэвчлэн ОХУ-аас хүнсний бараагаа татдаг гэнэ. Энэ жилийн хувьд Хөвсгөл нуурын мөс нимгэн байгаа учраас аймгийн Засаг даргын захирамж гарч Сантын даваагаар зорчиж байгаа ажээ.

Б.Гантуяа