Их, дээд, мэргэжлийн сургуулиудын ахмад багш нарт хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-10 14:02:30
Дархан-Уул /МОНЦАМЭ/ 2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Их дээд мэргэжлийн сургуулийн консорциумаас санаачлан ажил үйлс, амжилт бүтээлээрээ залуу үеийг сурган хүмүүжүүлж байгаа ахмад багш нартаа хүндэтгэл үзүүллээ.

Манай аймгийн хэмжээнд есөн их, дээд мэргэжлийн сургууль сургалт хүмүүжлийн ажил явуулдаг бөгөөд сургууль тус бүрдээ одоо ажиллаж байгаа шилдэг амжилттай ажиллаж буй ахмад багшаа сонгон шалгаруулж хүндэтгэл үзүүлэх байна.

Аймгийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн танхимд болсон арга хэмжээнд ахмад найман багшаас гадна аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Цасчихэр, Их Дээд Мэргэжлийн Сургуулиудын Консорциумын ерөнхий захирал Н.Сувдаа, ИДМСК-н нарийн бичгийн дарга Ч.Чулуунцэцэг, О.Мөнхбаяр болон бусад их дээд мэргэжлийн сургуулийн захирлууд оролцжээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ