“Цагаан сар – 2018” үзэсгэлэн худалдаа болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/Энэ сарын 8-нд аймгийн Залуучууд театрт үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.Энэ жилийн тухайд “Эх орны бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор “Цагаан сар ” үзэсгэлэн худалдаа явагдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулах эрхэм зорилготой энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Архангай зэрэг аймгийн 160 гаруй аж ахуй нэгж байгууллага иргэд оролцож байна.

Үзэсгэлэн худалдаанд төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аймаг сумын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, өрхийн үйлдвэрлэгчид оролцож байгаагаараа онцлогтой.
Үзэсгэлэн худалдаа таван өдрийн турш үргэлжилж энэ сарын 12-ны орой хаалтаа хийнэ. “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэдээлэл технологийн алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран сар шинийн өмнө зохион явуулдаг уламжлалтай.
Л.Отгонбаатар