Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгөөр МСҮТ-д засвар хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Дарханы МСҮТ-д засвар хийж дуусчээ. Энэхүү засвар шинэчлэлийн ажилтай өнөөдөр аймгийн Засаг дарга С.Насанбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, аймгийн ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан нар танилцлаа.
2017 оны 09 дүгээр сард аймгийн Засаг дарга С.Насанбат, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокатай “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ дагуу 185 сая төгрөгийн өртөгтэй сантехникийн засварын ажлыг “Дархан Хясаат” ХХК 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл ажиллаж улсын комисст хүлээлгэн өгчээ.

Дархан-Уул аймаг гадаад харилцаагаа өргөжүүлж, хамтын уялдаа холбоогоо сайжруулснаар олон төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламжийг аймагтаа авч, хэрэгжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь 30 гаруй жилийн түүхтэй МСҮТ-ийн хичээлийн байр, дотуур байрны халаалтын системийн их засварын ажил юм.
Энэхүү засварыг хийхээс өмнө тус төвийн хичээлийн байр 10 градусын дулаантай байсан бол засвар хийгдсэний дараа 19 градусын дулаантай болж сурч боловсрох орчин ая тухтай болжээ.
“Өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд МСҮТ-ийн байрны халаалтын 70 гаруй хувийг шийдэж чадсан байна. 2017-2018 оны хичээлийн жилд тус төвд нийтдээ 15 мэргэжлээр 820 гаруй сурагч суралцаж байгаа юм.
Манай аймагт Япон улсын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 20 гаруй төсөл амжилттай хэрэгжсэн юм.
Л.Отгонбаатар