Хоёр Солонгосын хоккейн хамтарсан баг Швейцарьт хожигдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-11 09:48:39
ПЁНЧАН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын гол анхаарлын төвд байсан хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн хамтарсан баг Швейцарийн багт хожигджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой болсон тоглолтод Швейцарийн баг хоёр Солонгосын хамтарсан багийг 8:0 оноогоор хожсон байна.

Уг тоглолтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон, Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхжээ.

Умард Солонгосын хөгжөөн дэмжигчид Солонгосын хойгийн зураг бүхий туг далбаа намируулан хамтарсан багаа хөгжөөн дэмжсэн байна.

Өмнөд Солонгосын нэгэн үзэгч ярихдаа “Хамтарсан баг гаргасан нь  хоёр Солонгос эвлэрэн нэгдэхийн эхний алхам гэж үзэж байна” гэсэн бол өөр нэгэн үзэгч ярихдаа “Умард болон өмнөд солонгосчууд хамтдаа хоккей тоглож байгааг харахад сайхан байна” гэжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ