Шинэхэн брэндийн дээжээс бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас нэгэн шинэхэн брэнд мэндэлж ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд нийлүүлж эхлэхэд бэлэн болжээ.
2017 оны ажил үйлсээрээ Монгол Улсын аварга тариаланч хамт олон хэмээх цол хүртсэн Ерөө сумын "Моностойн нуруу" ХХК-ийн хамт олон энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байгаа аж. 20 дугаар зууны дунд үеэс "сураг алдуурч" эхэлсэн халтар арвайг 1970 аад оны үед Увс аймагт тусгайлан тариалж, үр бэлтгэн, бусад газар тариалангийн аймгуудад нийлүүлэн "аварч" байсан гэдэг. Энэ цагт ховордоод байгаа “Халтар арвай”-г ийнхүү Ерөөгийн хөдөлмөрч ажилсаг түмэн нутагшуулан тариалж, үйлдвэрлэж эхэлжээ. Өргөн олондоо “Замбаа” хэмээн нэрлэгддэг энэхүү гурил тэжээллэгээс гадна ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг гэдгээрээ алдартай юм. Тус хамт олон шагналаа гардан авах үеэрээ шинэхэн бүтээгдэхүүнийхээ дээжийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатад бэлэглэсэн юм.

Ч.Отгонцэцэг