УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховдын зүүн бүсийн сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 09:39:51

УИХ-ын гишүүн НББСШУБХ-ны дарга Д.Батцогт 11 сарын 19-22-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань, Дарви суманд ажиллаа.

Тэрээр УИХ-аас баталсан хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэр, үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хууль, хамтын тэтгэврийн хууль, малчдын тэтгэврийн талаар боловсруулж буй хуулийн төсөл, улс орны эдийн засгийн байдлын талаар ард иргэдэд мэдээлэл хийсэн юм.

Д.Батцогт өнгөрсөн зун, намар 7,9 дүгээр сард Ховд аймагт ирэхдээ Булган, Үенч, Алтай, Мөнххайрхан, Манхан, Мөст, Цэцэг сумдад ажиллах үеэр малчдын амьдрал ахуйтай танилцаж санал бодлыг нь сонсож, төрийн бодлого шийдвэрийг сурталчилсан юм.

Энэ удаагийн ард иргэд, төрийн албан хаагчидтай хийсэн уулзалт дээр ард иргэдээс сонссон саналыг хууль боловсруулахад тусгаж ажилласан тухай мэдээллээ.

Тухайлбал малчдын өмнө хамгийн их тулгамдаж буй малчдын  тэтгэврийг 1,2 жил болгох тухай хууль санаачилж, малын ханш унаж, махны үнэ буурч байгаа энэ үед үнэ цэнийг өсгөх, гадаад зах зээлд гаргах, экспортлох тухай асуудлыг хөндөж ярьсанд малчид баяртай хүлээн авч, шуурхай хэрэгжүүлэхийг санал болгож байв.

Ховд аймгийн аль ч сумдаар явахад сумын төвийн өнгө төрх шинэчлэгдэж, ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрджээ. Харин ард иргэд өөрсдөө хийж бүтээсэн их бүтээн байгуулалтыг улам хөгжүүлж, өөрсдөө ухамсартай ажиллахыг УИХ-ын гишүүн Д.Батцогт уулзалт бүр дээр онцолж байв.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ