Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2015-11-24 10:11:07

Эх oрончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам гэсэн таван нам нэгдэж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна. 

Тус намын удирдлагууд Засгийн газраас хариуцлага нэхэж байгаагаа илэрхийлж өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд Засгийн газрын шийдвэрүүд үр дүнгүй, нийгмийг талцуулж байгааг хэлж байв. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнийн өөрийгөө шатаасан хэрэгт эрх баригчид хариуцлага хүлээх ёстой гэв. Энэ талаар Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “С.Эрдэнийг хохирогчоор тогтоох, эмчилгээний зардлыг төрөөс гаргах, гаргасан шийдвэрээсээ эргэж буцаж байгаа нь хүнлэг ёсонд нийцэхгүй” гээд Засгийн газрыг огцрохыг нэн даруй шаардаж байна гэв. 
Мөн Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр парламентад суудалгүй намууд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгааг хэлээд цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэж мэдэгдэв. 
 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ