“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
uvs@montsame.gov.mn
2018-02-22 14:40:44
Увс /МОНЦАМЭ/. Монгол-Тайланд-Герман улсын гурван талын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Үндэсний Хөгжлийн газар, Тайландын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгуудад хэрэгжүүлж байгаа аж.

Шинэ төслийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах Үндэсний хөгжлийн газар /ҮХГ/, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн зүгээс орон нутагтаа төслийг эхлүүлэх зорилгоор энэ сарын 27-ны өдөр төслийн талаарх танилцуулгыг аймгийн ЗДТГ-т хийх юм байна. Иймээс Орон нутгийн цогц хөгжил түншлэлийн зөвлөлийн бүх гишүүд, аймгийн БОАЖГ-ын холбогдох ажилтнууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, сургуулиудын төлөөллүүдийг ирж уг төслийн талаар мэдээлэл авахыг урьж байна.
Аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа уг үйл ажиллагаанд ард иргэд ч оролцож, шинэ төслийн талаар мэдээлэл авах боломжтой аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ