“Жавзандамба хутагт” төвөөс малчдад тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-02-22 17:52:57
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын Буддын шашны “Жавзандамба хутагт” төвөөс Говь-Алтай аймгийн Шарга,  Тайшир, Дэлгэр, Есөнбулаг сумын 38 өрхөд тусламж үзүүлж байгаа ба 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Тайшир сумын малчдын төлөөлөлд хандивын бараа бүтээгдэхүүнээ гардууллаа.
Малчдын өдөр тутмын хэрэглээ болох гурил, будаа, наранцэцгийн тос, нэмнээ, бээлий мөн өрх тус бүрт 10 боодол өвс, 5 уут хивэг, 50 мянган төгрөг бэлнээр олгон туслалцаа үзүүллээ. Түүнчлэн малчин өрхийн хүүхдэд хүмүүжил төлөвшлийн чухал ач холбогдолтой үлгэрийн буддаг ном, өнгийн харандаа, 35 үсгийн самбар гэх мэт хичээлийн хэрэгсэл олгов. Энэ удаа Говь-Алтай аймагт нийт 10 сая 500 мянган төгрөгийн хандив олгоод байгаа ба 200-аас доош малтай болон олон хүүхэдтэй өрхүүдэд хандив тусламжиндаа хамруулсан гэдгээ тус төвийн менежер Ч.Даваахишиг онцоллоо. 
“Жавзандамба хутагт”  төвийн багш, гавш Д.Нямсамбуу нь  Алтай нутгийн зон олонд зориулан зөв амьдрах ухааны талаар энэ сарын 21-24-ний өдрүүдэд Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад лекц, ном уншиж байна. 
Уг төв нь жил бүр нэг аймгийг сонгон “Малчин өрхүүдээ дэмжицгээе” аяныг өрнүүлдэг ажээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ