19 ажлын байранд 94 иргэн өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-23 21:24:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх, төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл 2018 оны 02 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газарт явагдаж нийтдээ дэс түшмэлийн 13 ажлын байранд 63 иргэн, туслах түшмэлийн 6 ажлын байранд 31 иргэн бүртгүүлж өнөөдөр шалгалтаа өгч байна.

Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн байранд явагдаж байгаа тус шалгалтад нийтдээ 19 ажлын байранд 94 иргэн өрсөлдөж байгаа ажээ.
Шалгалт уламжлалын дагуу ерөнхий мэдлэг, ур чадвар, ярилцлага гэсэн 3 үе шаттай явагдах юм. Энэ удаад ерөнхий мэдлэгийн шалгалтыг авч байна.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ