Томск мужаас орос хэлний сурах бичгүүд бэлэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Томск мужийн захиргаа, Томск мужийн улсын их сургууль, политехникийн их сургуулийн багш, эрдэмтэд зохион байгуулан Увс аймгийн Орос хэлний төвд бэлэглэх 2500 гаруй ном, сурах бичгүүдийг ирүүлэхэд бэлэн болгосон байна.
Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын албан хүсэлт явуулсны дагуу дээрх сурах бичгүүдийг илгээх болжээ.
Увс аймгийн хүүхэд багачууд, насанд хүрэгчид, орос хэлний багш нарт зориулсан эдгээр ном, сурах бичгүүдийг удахгүй хүлээн авах ба орос хэлийг шамдан суралцсанаар ОХУ-д суралцах суралцагсдын тоо нэмэгдэх боломжтой болох аж
Өнгөрсөн жил аймгийн Орос хэлний төвд Томск мужаас багш нар ирж хичээл зааж байсан юм.

Б.Батхүү