Оргосон этгээдүүдийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-05 10:55:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдан хорих байрнаас уржигдар шөнө хоёр хоригдол оргосон хэрэг гарсан. Оргодлуудыг тус аймгийн нутаг дэвсгэрээс гарч амжаагүй байхад нь цагдаагийнхан шуурхай олж баривчилсан байна. 

Цагдан хорих байрнаас Б.О, Э.О нар нь гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 02:30 цагийн үед оргосон байна. Тэднийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайсны эцэст гуравдугаар сарын 3-ны үдээс өмнө хээр бүгсэн байхад нь олж баривчилжээ. Дээрх этгээдүүд нь нэг камерт хоригдож байсан бөгөөд нэг нь хүн амины хэрэг, нөгөө нь хүчингийн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байсан ноцтой гэмт хэрэгтнүүд аж. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ