Алжир дахь Данийн элчин сайдын яам 8 жилийн дараа дахин нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
184@montsame.mn
2018-03-06 11:28:33
АЛЖИР. /Синьхуа/. Алжир улс дахь Данийн вант улсын элчин сайдын яам найман жилийн дараа дахин нээгдсэн тухай "APS" мэдээллийн агентлаг мэдээлэв. 
 
Тус элчин сайдын яам нь өнгөрсөн даваа гарагт нээгдсэн байна. Нээлтийн ёслолын үйл ажиллагаа нь Алжир дахь элчин сайдын яамны төв байранд болсон бөгөөд уг ёслолд Данийн гадаад хэргийн сайд Андерс Самуэльсен болон Алжирын гадаад хэргийн сайд Абделькадер Мессаел нар оролцсон байна. 

Ёслолын ажиллагааг нээж үг хэлэх үеэрээ А.Самуэльсен хоёр талын улс төр, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн байна. 
Н.Мишээл

Холбоотой мэдээ