"Очир" зочид буудлын ажилтныг хэргийн нэмэлт байцаалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-06 15:48:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай М гэх охин 2017 оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хохирогч охины ар гэрийн зүгээс уг эсэргүүцлийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Уг хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө. 
Эл хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2018.01.11-ний өдөр Баянзүрх дүүрэгт болсон. Тэрчлэн талийгаач охины хэрэгт  сэжиглэгдэн, шалгагдаж буй Ж, А нарыг буруутай эсэхийг урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Үүнийг эс зөвшөөрч прокуророос өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр прокурорын эсэргүүцэл бичсэн байна. Одоо уг хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад ийнхүү буцаан шалгаж хэргийг нягтлахаар болсон аж.

Ж.Батсайхан



 

Холбоотой мэдээ