“Fitch” Монголын зэрэглэлийг буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-25 10:34:46

ЛОНДОН. /TASS/. Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монголын гадаад болон үндэсний валютын урт хугацааны зээлжих эрхийн зэрэглэлийг “В+”-ээс “В” болгож бууруулсан тухай тус агентлагийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

“Монголын зэрэглэлийг бууруулсан нь гадаад төлбөрийг түргэн хийх чадвар дутмаг, төсвийн хомсдол болон 2015-2017 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг муу гарсантай холбоотой” гэж тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна.

Үүний сацуу, эдгээр эрсдэлийг татварын бодлогыг чангатгах замаар тэнцвэржүүлэн бууруулж байна гэдгийг “Fitch” дурджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ