Аймгийн боловсролын чанарт үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-12 19:02:46
 Увс /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс ажлын хэсэг ирж, аймгийн боловсролын чанарын үнэлгээний судалгааг хийж байна. Энэ хүрээнд 12-р ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалт, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгч байгаа аж.
2013 оноос хойш Боловсролын үнэлгээний төвөөс 5, 9, 12-р ангийн сурагчдаас түүврийн аргаар авах чанарын үнэлгээний судалгааг жил бүр хийж иржээ. Санамсаргүй түүврийн аргаар хийдэг энэхүү судалгаанд энэ жил Увс аймаг хамрагдахаар болжээ. Энэ дагуу сурагчдын сурлагын үзүүлэлтийг харгалзан Цогцолбор 1, 2-р сургууль болон Ховд сумын ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн сурагчдыг хамруулахаар болсон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ