Ан амьтдад идэш тэжээл, хужир тавьж өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-14 17:43:34

Завхан/МОНЦАМЭ/. Завханд хаваржилт хүндэрсэн зарим газарт ан амьтдын идэш тэжээл хомсдож, зүй бусаар хорогдохоос сэргийлж биотехникийн арга хэмжээ явуулж байна. Тодруулбал Алдархаан, Тосонцэнгэл, Яруу гэхчлэн зургаан  сумын нутагт  ан амьтанд зориулан 200 боодол өвс, 1.5  тонн хужир тавьжээ.  
Мөн ан амьтанд зориулан биотехникийн арга хэмжээ авах талаарх зөвлөмж, зааварчилгааг сумдын удирдлага болон байгаль орчныг хамгаалах улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд өгч байна. Түүнчлэн аймгийн БОАЖГ, Улсын тусгай хамгаалалттай газрууд хамтран Улиастай сумын Богдын голын чиглэлд Рашаан гол, Мод толгой, Горхи, Гангийн ар гэх газарт 1000 кг хужир, Таван салааны гарам, Сампилийн овоо, Нарт нуур зэрэг газруудад 1200 кг хушир шүү тавьжээ. Цаашид шаардлагатай газруудад нэмж биотехникийн арга хэмжээг авах юм байна.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ