“ХҮРЭЭ СОЁЛ” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-16 12:00:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг харуулсан, иргэдэд хотын соёл, гоо зүйн боловсролыг олгох зорилгоор “Хүрээ соёл” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлажээ.

Уралдаанд их дээд суруулийн оюутан, уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээтэй иргэд оролцох боломжтой бөгөөд  оролцогч нь хотын нийтийн эдэлбэрийн газраас тухайлсан сонгон баримлын загвар төслийг хийж, хэмжээ, өнгө, хийц материал зэргийг тодорхой тусган харуулсан жижиг хувилбарыг эскиз зураг, төсвийн саналын хамтаар ирүүлэх ёстой шаадлагатай юм. Төслийг ирэх сарын 20-ныг хүртэл хүлээн авах бөгөөд тавдугаар сарын 01-нд дүнг танилцуулна. Шалгарсан шилдэг загваруудыг бүтээж, 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулах аж.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ