Сэлэнгэ аймгийн эрчүүдийн 67.2 хувь нь хөдөлмөрийн насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-17 16:05:54
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, Монгол Цэргийн баярын өдрийн мэндийг Сэлэнгэ аймгийн нийт эрчүүддээ хүргэхийн ялдамд сонирхолтой тоон мэдээллийг хүргэж байна.
Тус хэлтсийн хамт олноос энэхүү баярыг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн эрчүүд тоон хэлээр сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Сэлэнгэ аймаг нийт 108000 иргэнтэй. Үүний 55.1 мянган иргэн нь эрчүүд байдаг бөгөөд 37.03 хувь нь аймгийн төв, тосгодод, 62,97 хувь нь сумын төв, хөдөөд амьдардаг ажээ. Сэлэнгийн эрчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, дунжаар 67,9 нас насалдаг байна. Эдгээр эрчүүдийн маань 23.6 мянга нь ажилтай, 181 нь багш, 4.8 мянга нь малчин юм. Аймгийн нийт эрчүүдийн 29.4 хувь нь 0-14 насныхан буюу залуучууд, 67.2 хувь нь 15-64 насныхан буюу хөдөлмөрийн насныхан, 3.3 хувь нь 65-аас дээш насныхан буюу тэтгэвэрийн насны байдаг байна. Харин 1.6 хувь нь өрх толгойлсон аавууд ажээ. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ