ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль Крымд анх удаа эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СИМФЕРОПОЛЬ. /ТАСС/. ОХУ-тай нэгдээд дөрөв дэх жилээ угтаж буй Крым болон Севастополь хотын оршин суугчид анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна. Москвагийн цагаар 08:00 цагт нээгдсэн сонгуулийн хэсгүүдэд Крымын нийт 1,5 сая сонгогч саналаа өгөх бол Севастаполь хотод 311 мянган хүн саналаа өгөх аж.
Крымын сонгогчид үүд хаалгаа нээсэн 1206 сонгуулийн хэсэгт саналаа өгөх боломжтой байна. Харин Севастаполь хотод нийт 182 сонгуулийн хэсэг нээгджээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 8 нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Тодруулбал, “Оросын Бүх ардын холбоо нам”-аас Сергей Бабурин, “Оросын коммунист нам”-аас Павел Грудинин, “Оросын Либерал-Ардчилсан нам”-аас Владимир Жириновский, “Иргэний санаачилга нам”-аас Ксения Собчак, “Оросын коммунистууд нам”-аас Максим Сурайкин, “Өсөлтийн нам”-аас Борис Титов, “Алим нам”-аас Григорий Явлинский болон бие даан нэр дэвшигч ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.Путин нар нэр дэвшиж байгаа юм.

Э.Аянзаяа