Монгол цэргийн өдрөөр 11 иргэн төрийн дээд одон медалиар шагнуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот зарлигаар Сүхбаатар аймгийн зарим иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор зургаа, Цэргийн гавьяаны одонгоор нэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр иргэнийг шагнав.
Асгат сумын өндөр настан М.Чулуунсүх Монгол орныхоо баруун хязгаар нутагт цэргийн алба хаах хугацаандаа штабынхаа даргын жолоочоор ажилладаг байжээ. Улмаар цэргээс халагдаж ирээд ХАА-н техникумыг зоо техникч мэргэжлээр төгсөн төрөлх нутагт Асгат сумандаа ирж өнөөг хүртэл ажилласан байна. Улсад ажилласан 41 жилийнхээ үр шимийг хүртэж, энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан юм. “ Цэргийн албанд байхаасаа жолоо барьж, улсад тасралтгүй 40 гаруй жил ажиллаж байгаад хамгийн сүүлд ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Өнөөдрийн энэ сайхан билэгт өдөр төрийнхөө дээд шагналыг хүртэж байгаадаа ахмад хүний хувьд үнэхээр их баярлаж байна. Жил бүрийн энэ өдөр цэрэгт байсан сайхан он цагаа, он жавуудаа дурсан санадаг. Үнэхээр сайхан байна. Ингээд бүх сайхан эрчүүддээ эр цэргийн баярын өдрийн мэнд хүргэе.” гэж тэрээр ярилаа.
Мөн өөрийн залуу халуун насаа цэргийн байгууллагад өнгөрөөж, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө зүтгэж, хамт олноо манлайлан ажиллаж, тэтгэвэрт гарсан хойноо ч залуу хойч үеийнхэндээ үлгэр дууриалал болж яваа Цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Л.Ганбаатар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм. Тэрээр хэлэхдээ “Монгол цэргийн өдрөөр төр засгийнхаа хайр ивээлийг хүртэж цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсандаа үнэхээр их баяртай байна. Миний хувьд аймгийн цагдаагийн байгууллагад 30 орчим жил ажиллаж, ард иргэдийнхрээ амгалан тайван байдлыг сахиулахад хүчин зүтгэсэн хүн. Намайг өдий зэрэгт хүрэхэд хамгийн их нөлөөлөсн зүйл бол цагдаагийн байгууллагын үе үеийн дарга нарын дэмжлэг, өмөг түшиг гэж боддог. Тиймээс тэдгээр хүмүүст болон надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадууд, миний найдвартай ар тал болсон ар гэрийнхэн, цагдаагийн байгууллагын одоогийн алба хаагчиддаа гүн талархал илэрхийлж, зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.” гэв.

Т.Одончимэг