Д.Кунаевын нэрэмжит тэмцээнд манай хоёр бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-26 08:52:37

Энэ оны 11 дүгээр сарын 28-29-нд Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотын “Тараз-Арена” спортын цогцолборт тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, социалист хөдөлмөрийн 3 удаагийн баатар, академич Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн 4 дэх уламжлалт олон улсын тэмцээн болох бөгөөд манай улсаас 2 бөх хүч үзнэ.

Тус тэмцээнд 86 кг-д “Ганьт” клубын бөх, спортын мастер Л.Төртогтох, Азийн аварга, ОУХМ Д.Хүдэрбулга нар хүч, ур чадвараа сорин барилдана. Тэмцээн нийт 100 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгох юм. Мөн жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1 мянган ам.доллараар урамшуулна.

Өнгөрсөн жилийн тэмцээнээс гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар алт, Э.Бэхбаяр, П. Өнөрбат, Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртсэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ