Батлан хамгаалах салбарын зардлаа бууруулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
184@montsame.mn
2018-03-20 18:46:10
МОСКВА. /Глобал таймс/. ОХУ дотооддоо хуримтлагдсан асуудлуудаа шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах үүднээс 2018 болон 2019 онд зэвсэгт хүчний зардлаа бууруулахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт мэдэгдсэн тухай “Глобал таймс” сонин мэдээлэв.

Өмнөх жилүүдэд шинэ зэвсэглэл бүтээхэд хөрөнгө оруулалт хийсэн болохоор зэвсэгт хүчний зардлыг ийнхүү бууруулах нь Оросын батлан хамгаалах хүчин чадлыг сулруулахгүй гэж В.Путин гуравдугаар сарын 18-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бусад нэр дэвшигчдийг хүлээн авч уулзахдаа мэдэгдсэн байна. 

“Олон улсын харилцаанд үүссэн аливаа маргаан, санал зөрөлдөөнийг улс төрийн аргаар болон дипломат шугамаар шийдвэрлэдэг зарчим тогтоохын тулд бид бүхнийг хийнэ. Уралдан зэвэглэлээр хөөцөлдөх байдалд бид татагдан орохгүй" гэж ОХУ-ын төрийн тэргүүн тэмдэглэжээ. 

Н.Мишээл
Холбоотой мэдээ