МСНЭ-ийн Ерөнхийлөгч Увс аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-21 14:36:31
Увс /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр орон нутгийн сэтгүүлчидтэй уулзалт хийж, МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм.
Мөн орон нутгийн сэтгүүлчдийг хэрхэн чадавхжуулах, төсөв санхүүг яаж босгох, аймаг, сумын удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах талын мэдээлэл өглөө.
Энэ үеэр МСНЭ-ийн Увс аймаг дахь салбарын тэргүүнээр сэтгүүлч П.Энхмаа сонгогдсон бөгөөд түүнд компьютер, гурван үйлдэлтэй хэвлэгчийг шинэ ерөнхийлөгч гардуулан өгсөн юм.
Увс аймагт одоогоор гурван телевиз, нэг сонин тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрт 20 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан ажиллаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ