Дархан, Эрдэнэтэд Улаангом сумын Нутгийн зөвлөл байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, Засаг дарга Ц.Пүрэвжав нар энэ сарын 18-21-ний өдрүүдэд Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж, "Улаангом сумын нутгийн зөвлөл"-ийг байгууллаа.
Энэ үеэр Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, Орхон аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар Увс аймгийн Улаангом сум болон Орхон аймгийн Бор-Өндөр сумын төр, төсвийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Тус хотуудад Увс аймгийнхан олноор суурьшсан бөгөөд төр захиргааны байгууллагуудад томоохон алба хашдаг хүмүүс ч цөөнгүй байгаа аж. Иймээс тус хотуудад Улаангом сумын нутгийн зөвлөлийг байгуулж, цаашид аймаг орон нутгаа хөгжүүлэхэд тэдэнтэй хамтарч ажиллахаар болсон байна.

Б.Батхүү