Хятадын явуулж буй ажиллагааг АНУ мөрдөн шалгах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-26 17:46:18
МОСКВА. /РИА Новости/. БНХАУ Африкт цэргийн болон эдийн засгийн хүчин чадлаа бэхжүүлэх ажиллагаа явуулахтай холбоотойгоор Конгрессын гишүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулах бодолтой байна хэмээн АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооны тэргүүн, Бүгд Найрамдах намын гишүүн Девин Нуньес мэдэгджээ.
 
“Эхний удаад бид Хятад улсын дэлхий даяарх цэргийн хүчин чадлыг харна. Хятад улс саяхан Жибутид цэргийн баазаа нээсэн билээ. Тэд зөвхөн цэргийн хүчин чадлаа өргөжүүлээд зогсохгүй талдаа татах ажиллагаа явуулах, эрх баригчдаар нь дамжуулан өөрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор эдгээр орны засгийн газрыг хянахын тулд бүх дэлхийн боомтуудад болон дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна гэж бид үзэж байгаа юм” хэмээн тэрбээр “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн  байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ