Цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдтэй хамтран ардын тоглоомоор үзэсгэлэн гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Тэмүүлэл наймдугаар цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдтэйгээ хамтран ардын тоглоомоор үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд 20 нэр төрлийн 1100 ширхэг ардын тоглоомыг дэлгэсэн бөгөөд эдгээрийг багш нар эцэг эхчүүдтэйгээ хамтран хийснээрээ онцлог аж.
Монгол наадгай нь хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зохион бүтээх авьяасыг нь хөгжүүлэх зэрэг тал бүрийн ач холбогдолтой. Манай цэцэрлэгээс энэхүү бүтээлч ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Монголчуудын соёлын үнэт өвийн нэгд тооцогддог ардын тоглоомоо хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх, тоглож сургахад оршиж байгаа” хэмээн тус цэцэрлэгийн багш Б.Хандаа хэллээ.
Сүүлийн жилүүдэд ардын тоглоомоор хүүхэд багачууд тоглох нь цөөрч, ихэвчлэн орос, хятадаас орж ирсэн тоглоомыг сонирхон тоглох болсон. Энэ нь монголчууд ардын тоглоомоо сэргээх цаг болсныг илтгэж байна хэмээн зарим эцэг, эхчүүд хэлж байв.

Б.Батхүү