Египетийн ерөнхийлөгчид улиран сонгогдсонд нь баяр хүргэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-30 11:54:30
КАИР. /РИА Новости/. Гадны улс орны төрийн тэргүүнүүдээс хамгийн түрүүнд Македоны Ерөнхийлөгч Георге Иванов Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисид Египетийн төрийн тэргүүний албан тушаалд улиран сонгогдсонд нь баяр хүргэжээ. Түүнчлэн тэрбээр сонгуулийг амжилттай явуулсанд нь Египетийн ард түмэнд баяр  хүргэсэн байна.

Сонгууль энэ сарын 26-28-нд болсон бөгөөд Египетийн оршин суугчид ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр нэр дэвшигчид саналаа өгсөн юм. Сонгуульд Египетийн одоогийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси болон "Аль-Гад" намын тэргүүн 65 настай  Муса Мустафа Муса нар өрсөлдсөн билээ.
 
Сонгуулийн урьдчилсан дүнгээр 23 сая гаруй хүн ас-Сисиг дэмжжээ. Тэрбээр сонгогчдын 90 гаруй хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч Муса Мустафа ойролцоогоор 3 хувийн санал авсан байна.
Э.Аянзаяа

 
Холбоотой мэдээ