Ч.Мөнгөндалай 2200 км аялаад Баруун-Уртад ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:28:34

Монгол орноо дугуйгаар тойрч яваа Ч.Мөнгөндалайг Баруун-Урт хотод ирэхэд Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо, “Шилийн богд” дугуйн клубынхэн хүлээж авч уулзжээ.

Ч.Мөнгөндалай Улаанбаатараас Дорнодын Халх гол, Буйр нуур, Матад, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дарьганга гээд 2200 шахам км замыг дугуйгаар хоёр сар гаруйн хугацаанд туулж  Баруун-Уртад иржээ.  Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө ялан дийлэхийн тулд эх орноо дугуйгаар тойрохоор өнгөрсөн жил  баруун аймгуудаар 6000 гаруй км зам туулан аялласан байна. Өнөөдөр Баруун-Уртаас Дорноговь аймгийн Сайншандын  чиглэлд гарсан тэрбээр энэ удаад зүүн болон говийн  8 аймгийн 60 гаруй сумыг дамжин аялах юм байна.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд