Хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 08:39:51

ОБЕГ-ын болон ОХУ-ын ОБЯ-ны Өвөрбайгалийн хязгаар дахь Ерөнхий газрын төлөөлөгчид Чингис хотноо албан айлчлал хийж хоёр орны хамтын ажиллагааны энэ оны биелэлт, үр дүнг хэлэлцэж, 2016 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.

Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын ОБЯ-ны Өвөрбайгалийн хязгаар дахь Ерөнхий газрын дарга хошууч-генерал А.И.Сидоров, Ерөнхий газрын хамтын ажиллагааны мэргэжилтэн ба хүч сэлбэг ашиглах Иргэний хамгаалалтын газрын референт Е.П.Маршева, Буриад дахь Ерөнхий газрын хяналт шинжилгээний газрын орлогч дарга, дэд хурандаа С.В.Петров, Монгол Улсын ОБЕГ-ын СХҮГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадам, Дорнод аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр, Сүхбаатар аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Энхбаатар нар багтжээ.

Айлчлалын эхэнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар дахь Ерөнхий газрын төлөөлөгчид болон Буриад дахь Ерөнхий газрын төлөөлөгчдийг Монгол Улсын ОБЕГ-ын СХҮГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадам тэргүүтэй Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ-ын удирдлагууд аймгийн Засаг даргын зөвлөлийн өрөөнд хүлээн авч уулсан аж.

Энэ үеэр айлчлалын бүрэлдэхүүн Ардын хувьсгалын партизан Б.Пунцагийн талбайд хүрэлцэн очиж, дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Төлөөлөгчид цэцэг өргөх ёслолын дараа аймгийн ОБГ-ын үйл ажиллагаа болон хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцсан бөгөөд төлөөлөгчид аймгийн Музейтэй танилцсанаар айлчлалаа өндөрлүүлэв.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ