2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн хотуудыг зарлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АСТАНА. /КАЗИНФОРМ/. 2026 оны өвлийн олимп олимпийн наадам болон паралимпийг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн 7 улсын Үндэсний олимпийн хороодын /ҮОХ/ жагсаалтыг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ нийтэллээ.
Австрийн ҮОХ-ноос Грац хотыг, Канадын ҮОХ-ноос Калгари хотыг, Японы ҮОХ-ноос Саппоро хотыг, Шведийн ҮОХ-ноос Стокгольм хотыг, Швейцарийн ҮОХ-ноос Сьон хотыг, Туркийн ҮОХ-ноос Эрзурум хотыг тус тус нэр дэвшүүлсэн бол Италийн ҮОХ-ноос Кортина-д'Ампеццо, Милан, Турин гэсэн гурван хотод өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах саналаа илэрхийлжээ.
2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах хотыг тодруулах шалгаруулалт анх удаа “Шинэ хэм хэмжээ”-ний дагуу явагдана. Энэ нь 118 шинэчлэлээс бүрдсэн ОУОХ-ны төсөл юм. Шинэчлэлүүд нь олимпийг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагааг хэмнэлттэй, оновчтой болгоход чиглэжээ. “Шинэ хэм хэмжээ” нь олимпийг уян хатан байдлаар явуулах, тухайн хот, бүс нутаг, улс орны урт хугацааны хэтийн хөгжлийг харгалзан үзсэний үндсэн дээр олимпийн наадмыг зохион байгуулахад нь эрх авсан хотод туслах юм.
2026 оны өвлийн олимпийн болон паралимпийн наадмыг зохион байгуулах хотыг 2019 оны 9 дүгээр сард болох ОУОХ-ны чуулганы үеэр тодруулах ажээ.

Э.Аянзаяа