Эмийн сангуудын үйлчилгээ хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-04 11:51:46
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудаар аймгийн Эмийн тусгай зөвшөөрлийн комиссын гишүүд явж хууль дүрэм, тушаал шийдвэр, стандартын хэрэгжилтийг үзэж үнэлгээ өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Зарим газруудад хугацаа дууссан эм худалдаалж байснаас гадна эмийн хадгалалт хамгаалалт буруу, НӨАТ-ын баримт олгохгүй байгаа, харилцааны соёлгүй ажилтантай, ажлын байрны ариун цэвэр хангалтгүй зэрэг зөрчлүүд байжээ. Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүд үүнд хугацаатай үүрэг даалгавар өгч, хоёр газрын үйл ажиллагааг түдгэлзүүсэн байна.
Мөн эмчийн жоргүйгээр антибиотек эм олгохгүй байх, үйлчлүүлсэн иргэн бүрт НӨАТ-ын баримт олгож байх, цахимд шилжих бэлтгэл ажлыг хангах, хүний нөөцийн бодлого төлөвлөлтөнд анхаарах, тасралтгүй мэдлэг мэргэжлээ дээшлүүлж ажиллах зэргийг тусгай зөвшөөрөлтэй эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад үүрэг болгосон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ