“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шат 91,2 хувьтай хэрэгжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлт өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг болсон бөгөөд Увс аймагт ч гэсэн өргөн цар хүрээтэй боллоо. Нээлтийн үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн ач холбогдол, явц, үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, эрүүл мэндийн сурталчилгаа, эрүүл мэндийн даатгал хөнгөлөлт, вирусны эмийн мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдсан юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нэгдүгээр шат Увс аймагт 91,2 хувийн хэрэгжилттэй өндөрлөжээ. Тодруулбал, 40-65 насны 17570 хүн хөтөлбөрт хамрагдахаас 10722 хүн хамрагдсан байна. Үүнээс 1708 хүн С вирустай, 1229 хүн В вирүстэй гарч, эмчилгээнд 72 хувь нь хамрагджээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатанд 18-39 насны иргэд болон 2017 онд шинжилгээнд хамрагдаж чадаагүй 40-65 насны ЭМД-аа төлөөгүй 6790 иргэдийг хамруулах юм байна.
Хөтөлбөрийн нээлтэд Улаангом сум дахь Өрхийн эрүүл мэндийн төвүүд, ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд, НЭ-ийн тасгийн эмч нар оролцож иргэдээс шинжилгээ авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Б.Батхүү