Монгол, Хятадын хооронд 11 баримт бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-09 12:16:11
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын 11 баримт бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Эдгээр гэрээ хэлэлцээрийн нийт үнийн дүнг аваад үзвэл 450 сая ам. доллартай тэнцэхүйц хамтын ажиллагааг  эхлүүлэхээр болж байна.

Тухайлбал БНХАУ-ын Засгийн газраас 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээр байгуулж, Монголын талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хятадын талаас Худалдааны сайд Жун Шань нар гарын үсэг зурлаа. Ингэснээр БНХАУ-аас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг эрчимжүүлэх, түргэтгэх боломж нээгдэж байгаа юм. Мөн "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл /300 сая ам.доллар/ , “Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр" /600 сая юанийн буцалтгүй тусламж/ болон Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг баримт бичгүүд багтаж байна.  

ХОЁР УЛСЫН  ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ БАЙЛЦУУЛАН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ-ыг танилцуулбал:
  Баримт бичгийн нэр Гарын үсэг зурах хүн
1. Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын ерөнхий хэлэлцээр Монголын талаас: ГХСайд Д.Цогтбаатар
Хятадын талаас: Хөгжил шинэчлэлийн хороо Хө Лифөн
2. Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын ЗГ хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай МУ-ын ГХЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Монголын талаас: ГХСайд Д.Цогтбаатар
Хятадын талаас: Худалдааны сайд Жун Шань
3. БНХАУ-ын ЗГ-аас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр Монголын талаас: ССайд Ч.Хүрэлбаатар
Хятадын талаас: Худалдааны сайд Жун Шань
4. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай МУ-ын ЗГ болон БНХАУ-ын ЗГ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Монголын талаас: ССайд Ч.Хүрэлбаатар
Хятадын талаас: Худалдааны сайд Жун Шань
5. Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай МУ-ыг төлөөлж СЯ, Хятадын экспорт-импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр. Монголын талаас: ССайд Ч.Хүрэлбаатар
Хятадын талаас: ЭКЗИМ банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө
6. МУ-ын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг Монголын талаас: ХХААХҮСайд Б.Батзориг
Хятадын талаас: Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао
7. МУ-ын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг Монголын талаас: ГЕГ-ын дарга Б.Асралт
 Хятадын талаас: ГЕГ-ын дарга Ни Юүэфэн
8. МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө Монголын талаас: БСШУССайд Ц.Цогзолмаа
Хятадын талаас: Боловсролын сайд Чэнь Бао Шэн
9. Спортын салбарт хамтран ажиллах тухай МУ-ын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Монголын талаас: БСШУССайд Ц.Цогзолмаа
Хятадын талаас: Спортын ерөнхий газрын дарга Гөү Жун Вэнь
10 “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал Монголын талаас: ССайд Ч.Хүрэлбаатар
Хятадын талаас: Худалдааны сайд Жун Шань
11 “Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл Монголын талаас: ССайд Ч.Хүрэлбаатар
Хятадын талаас: Худалдааны сайд Жун Шань

Н.Гантуяа

Холбоотой мэдээ