Хар тамхи нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 17:50:21

 Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчил, шуурхай хяналтын алба болон Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагч нарын хамтарсан ажиллагааны үр дүнд 4 грамм метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг ХонгКонг-Улаанбаатар чиглэлийн зорчигч хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг  илрүүлжээ.

Сүүлийн үед БНХАУ-ын Бээжин, ХонгКонгийн чиглэлийн нислэгээр, Эрээн-Замын Үүд чиглэлийн автозамаар Монгол Улсад ирж буй зорчигчдын дунд метамфетамины төрлийн “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг гар тээш, эд зүйл, өмссөн хувцас хэрэглэлдээ нууж хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэллээ. Тиймээс зорчигч, тэдгээрийн ачаа тээшинд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд