Алга болсон хүүг олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Бургастай багийн нутаг Данзангийн цагаан буйр гэх газарт хаваржиж байсан малчин Цэвээнжавын дөрвөн настай хүү Батзориг өчигдөр орон нутгийн 17 цагийн үед гэрээсээ гарч яваад сураггүй алга болоод байсан юм. Хүүг шөнөжин хайсаны эцэст энэ өглөөний 7 цаг 50 минутын үед Онцгойгийн албан хаагчид олжээ.
Хүү гэрээсээ баруун зүгт хоёр км орчимд Наранбулаг сумын Алдар багийн нутаг Бөөдөөний эхэн гэх газарт осгосон байдалтай доошоо хараад унтчихсан байжээ. Тариалан сумын эмч эрлийн багт явсан болохоор хүүхдийн биеийг үзэж, осголтыг арилган ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Хүүгийн бие одоогоор сайн байна.
Малдаа явсан ээжийнхээ араас мэдэгдэлгүй дагасан хүү ийнхүү төөрсөн аж. Ар гэрийнхэн нь хайгаад олохгүй болохоороо өнгөрсөн шөнө 3 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Тариалан сумын 10 гаруй иргэн нийлж шөнөжин хүүг хайсан байна.
Хүү айлын дунд хүүхэд юм байна.

Б.Батхүү