Сирийн эсрэг сэтгэл зүйн дайн өрнүүлж байна гэж мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-04-12 08:54:54
ДАМАСК. /ТАСС/. “Сирийн мөргөлдөөнд ялагдал хүлээсэн АНУ болон Өрнөдийн орнууд сүр хүчийг үзүүлж, байр сууриа сэргээхийн тулд Сирийн эрх баригчид хийгээд түүний холбоотнуудын эсрэг сэтгэл зүйн дайн өрнүүлж байна” гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын зөвлөх Бусейна Шаабан телевизийн Al Mayadeen сувагт лхагва гарагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Сири, Орос болон Иран улс үйл явдал АНУ-ын зохиомжоор өрнөх боломж олгохгүй. АНУ болон Өрнөдийн орнуудын аюултай санаархлыг таслан зогсоох үүднээс одоо гурван улс эрчимтэй зөвлөлдөж байна. Сирийн засгийн газрын цэрэг пуужингийн болзошгүй цохилтод бэлтгэх арга хэмжээг Оросын дэмжлэгтэйгээр авч хэрэгжүүлсэн” гэж Б.Шаабан тэмдэглэсэн байна.
 
Түүний хэлснээр, “Сирийн эрх баригчид болон зэвсэгт хүчний террористуудтай хийж буй зоримог тэмцэл бүх улс түмэнд ашиг тусаа өгч байна. Сиричүүд АНУ-ын түрэмгийллээс айхгүй байгаа бөгөөд шаардлагатай бол тулалдахад бэлэн байгаа” ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ